/2023.01.23/: Оросын арми Украины өмнөд хэсгийн Запорожье мужийн хоёр хот руу давшиж тус нутагт байлдаан ширүүссэн тухай Оросын төрийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.
Тус бүс нутаг дахь Оросын талын албан тушаалтан Владимир Рогов довтолгоонууд Украины хяналтад байдаг бүс нутгийн нийслэл Запорожье хотоос өмнө зүгт 50 км орчмын зайд орших Орихов болон Хуляйполь гэсэн хоёр хотын эргэн тойронд төвлөрч байна гэж мэдэгдэв.
Оросын арми хоёр өдөр дараалан довтолсны хүчинд Запорожье мужид "илүү ашигтай байрлал" олж авсан бөгөөд Лежно тосгон дахь Украины байрлалд цохилт өгсөн" гэж мэдэгджээ.
Уг үйл явдлын талаар Украины арми ням гарагт өдөр Запорожье хотод "15 гаруй суурингууд их бууны галд өртсөн" гэсэн юм.
Энэ долоо хоногийн эхээр Оросын арми Днепр мөрний ойролцоох Лобкове тосгоныг хяналтдаа авч чаджээ.
Эх сурвалж: Aljazeera