/2023.01.16/: Өчигдөр Балбын төв хэсэгт орших Покхара хотын ойролцоо онгоц осолдож, 68 хүн амь үрэгдсэн тухай Балбын Засгийн газраас мэдэгдлээ.
Балбын Yeti Airlines компанийн ATR 72 онгоц осолдох үед багийн дөрвөн гишүүн, 68 зорчигч байсан гэж Yeti Airlines компанийн төлөөлөгч Сударшан Бартаула мэдэгдэв. Тэдний 37 нь эрэгтэй, 25 нь эмэгтэй, гурав нь хүүхэд, гурав нь нярай байсан гэж Балбын иргэний агаарын тээврийн газраас мэдээллээ.
Эрлийн ажиллагааг харанхуй болсны дараа зогсоосон бөгөөд даваа гарагийн өглөө үргэлжлүүлнэ гэж армийн хэвлэлийн төлөөлөгч Кришна Прасад Бхандари хэлсэн байна. Харанхуй болохоос өмнө олон зуун хүн үлдсэн дөрвөн хүнийг олохоор ажиллаж байсан гэж Бхандари хэлэв.
Нисэхийн аюулгүй байдлын сүлжээний мэдээллээр ням гарагт болсон осол Гималайн үндэстний түүхэн дэх хамгийн олон хүн нас барсан гурав дахь осол болжээ. 1992 оны 7, 9 дүгээр саруудад олон хүн амиа алдсан тохиолдол гарч байжээ. Эдгээр осолд Тайландын Эйрвэйз болон Пакистаны олон улсын агаарын тээврийн компаниудын нислэг үйлдэж 113, 167 хүн амиа алдсан байна.
Багийн 4 гишүүнээс гадна 53 зорчигч нь Балбын иргэн байсан гэж иргэний агаарын тээврийн газраас мэдээллээ. Онгоцонд гадаадын 15 иргэн байсан бөгөөд тав нь Энэтхэг, дөрөв нь Орос, хоёр нь Солонгосын иргэн байжээ. Үлдсэн хэсэг нь Австрали, Аргентин, Франц, Ирланд улсын иргэд байжээ.
Онгоц Нийслэл Катмандугаас Гималайн нуруу руу гарах гарц болох Покхара руу нисч байсан гэж тус улсын төрийн хэвлэл “The Rising Nepal” мэдээллээ. Покахара нь Катмандугаас баруун тийш 129 км зайд оршдог байна.
Эх сурвалж: CNN