АТГ-аас зэвсэгт хүчний 4 албан тушаалтантай холбоотой хэргийг шүүхэд шилжүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ-аас зэвсэгт хүчний 4 албан тушаалтантай холбоотой хэргийг шүүхэд шилжүүлжээ

Эрүүгийн 3 хэрэгт 51 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

/2023.01.09/: Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны нэгдүгээр сарын 2-6-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 75 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 109 гомдол, мэдээллийг шалгажээ.

Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 93 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгаа аж.

Түүнчлэн эрүүгийн 769 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 6 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 754 хэрэг шалгагдаж байгаа бөгөөд эрүүгийн 3 хэрэгт 51 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • Яллагдагч “Б” нь Зэвсэгт хүчний ...-р ангийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Яллагдагч “М” нь Зэвсэгт хүчний ...-р ангийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Яллагдагч “А” нь Зэвсэгт хүчний ...-р ангийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа холбогдох албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • “Б” нь Зэвсэгт хүчний ...-р ангийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Баян-Өлгий аймгийн сумын удирдах албан тушаалтан “Ж” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргүүд байна.

Эх сурвалж: АТГ

Сургуулийн бүс байгуулах төслийн урьдчилсан судалгаа хийж байна
Сургуулийн бүс байгуулах төслийн урьдчилсан судалгаа хийж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.