/2023.01.02/: БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун Өмнөд Солонгос болон АНУ-аас ирэх заналхийлэл нэмэгдэж байна гэж мэдэгдсэн бөгөөд үүний хариуд цөмийн зэвсгийн нөөцийг нэмэгдүүлэхийг уриалжээ.
Солонгосын төв мэдээллийн агентлагаас (KCNA) мэдээлснээр, Умард Солонгос өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөд Солонгосын бүх байршилд цохилт өгөх хүчин чадал бүхий цөмийн олон удаа хөөргөх пуужингийн системийг хоёр удаа туршсан байна.
Өнгөрсөн оны тайлан мэдээг сонсох, дүгнэх зохилго бүхий хурал БНАСАУ-д 6 өдрийн туршид зохион байгуулагдлаа. Хуралдааны эцэст Ким, "БНСУ бол АНУ-тай нийлж биднийг байнга турхирж байдаг дайсан мөнөөс мөн. Тэд нийлж бидэнд хориг арга хэмжээг хамгийн дээд хэмжээнд хүртэл авсан.
Манай улсын эсрэг ингэж загнасных нь хариуд ирэх онд Пхеньянтив алгасагч шинэ баллистик пуужин (ICBM) бүтээхийн зэрэгцээ тактикийн цөмийн зэвсгийг бөөнөөр нь үйлдвэрлэх ёстой" гэж мэдэгджээ.
Өнгөрсөн жилийн эцсээр Хойд Солонгос түүхэндээ байгаагүй олон пуужин туршсан, тэр дундаа АНУ-ын эх газарт онолын хувьд цохилт өгч чадах ICBM пуужинг ч туршсан байна.
Өнгөрсөн бямба гарагт пуужингийн туршилт хийсэн 37 дахь өдрөө БНАСАУ Пхеньяны өмнөд цэгээс ойрын тусгалтай гурван баллистик пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын нэгдсэн штабаас мэдэгдсэн юм.
Эх сурвалж: CNN