АНУ Хятадаас ирсэн жуулчдаас ковидын түргэвчилсэн шинжилгээ шаардана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ Хятадаас ирсэн жуулчдаас ковидын түргэвчилсэн шинжилгээ шаардана

US to require travelers from China to show negative Covid-19 test result  before flight | News | waaytv.com

/2022.12.29/: Бээжин Ковид-19-ийн хязгаарлалтаа цуцалснаар тохиолдлын тоо эрс өсөж байгаа тул АНУ Хятадаас ирсэн бүх жуулчдаас тус улс руу нисэхээсээ өмнө түргэвчилсэн шинжилгээ өгч сөрөг хариу гарсан байхыг шаардахаар болжээ.

Хятадаас АНУ руу нисч буй зорчигчид нисэхээсээ хоёр хоногийн өмнө шинжилгээ өгөх шаардлагатай гэж холбооны эрүүл мэндийн албаныхан мэдэгдээд, онгоцонд суухаасаа өмнө агаарын тээврийн компанидаа сөрөг шинжилгээний хариугаа үзүүлж байхыг шаардах аж.

Энэхүү шаардлага нь Хятадаас АНУ руу шууд нисч буй зорчигчдод болон Сөүл, Торонто, Ванкувер зэрэг гуравдагч орноор дамжин ирж буй жуулчдад хоёуланд нь хамаарна гэв.

Нисэхээс 10-аас дээш хоногийн өмнө ковидоор өвчилсөн зорчигчид шинжилгээний сөрөг хариуны оронд эдгэрсэн тухай баримт бичгийг бүрдүүлж өгөх ёстой.

Шинэ журам нэгдүгээр сарын 5-ны өдрөөс хүчин төгөлдөр болох аж.

Эх сурвалж: CNN

Ц.Цогтбаатар Зүүн Азийн залуучуудын наадмын элч төлөөлөгч боллоо
Ц.Цогтбаатар Зүүн Азийн залуучуудын наадмын элч төлөөлөгч боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.