Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ

/2022.12.27/: Өнөөдөр болох онцлох үйл явдлуудын мэдээг тоймлон хүргэж байна.

“Тусгаар тогтнолын шинэ баримт: Хаан язгууртнууд” тусгай лекц болно.

10.00 цагт: ШУА-ийн төв байранд 2022 оны шинжлэх ухаан, танин мэдэхүйн хялбаршуулсан номын 82-95 дугаар цувралын нээлт болно.

11.00 цагт: Үндэсний номын санд “БНМАУ-ын нийгэм, эдийн засгийн ололт: Туршлага, сургамж” суурь судалгааны номын нээлт болно. Зохион байгуулагч ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн. Утас: 9971-7977. 9900-3172.

11:00 цагт: Төрийн ордонд УИХ-ын ээлжит “Хуулийн мэдээллийн цаг” хэвлэлийн бага хуралд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нар оролцож, “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон Зөрчлийн хуулийн талаар мэдээлнэ.

11.30 цагт: АН-ын С.Зориг агсны хөшөөтэй байранд АН-аас Засгийн газарт хүргүүлсэн нүүрсний асуудлаарх мэдэгдэл, “ЭТТ” ХК-тай холбоотой нууцад хамруулсан бүх оффтэйк гэрээг нь ил болгох тухай хугацаатай албан шаардлагын талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

17.00 цагт: МҮХАҮТ-д оны онцлох ААН-үүдийг шалгаруулах "Entreprenuer-2022" ёслолын үйл ажиллагаа болно.

Өнөөдөр -18 хэм, цас орохгүй
Өнөөдөр -18 хэм, цас орохгүй
 
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.