Хүүхдийн паркийн урд хэсгийн гармыг хаана гэдэг нь ХУДАЛ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдийн паркийн урд хэсгийн гармыг хаана гэдэг нь ХУДАЛ

May be an image of sky, street and road

/2022.12.01/: Өчигдөр сошиал сувгууд болон зарим нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хүүхдийн паркийн урд хэсгийн төмөр замын гармыг 12 дугаар сарын 1-ний өдрөөс хаана хэмээн мэдээлсэн юм.

Тэгвэл энэ талаар Зам тээврийн хөгжлийн яамнаас дараах мэдэгдлийг гаргажээ.

Мэдэгдэлд:

Зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Хүүхдийн паркийн урд хэсэг дэх төмөр замын түр гармыг арванхоёрдугаар сарын 1-нээс хаана” гэсэн гарчигтай худал мэдээлэл цацагдаж иргэдийг бухимдуулж байна.

Түгжрэл гамшгийн хэмжээнд хүрсэн энэ цаг үед байгаа зам гармаа хаах боох биш харин шинээр барьж нээж байж асуудлыг цогцоор нь шийдэх учиртай.

Төмөр замын гармыг хаах талаар ЗТХЯ ямар ч шийдвэр гаргаагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Мөн Улаанбаатар хот доторх бүх замыг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Замын хөгжлийн газар хариуцдаг болохыг сануулъя.

Цаашид аливаа мэдээллийг Зам, тээврийн хөгжлийн яамны албан ёсны хаяг, хэвлэл, мэдээллийн ажилтнаас лавлахыг та бүхнээс хичээнгүйлэн хүсье гэжээ.

Эх сурвалж: ЗТХЯ

Д.Амарбаясгалан: Нийслэлийн Засаг даргын саналын дагуу гурван агентлагийг татан буулгасан
Д.Амарбаясгалан: Нийслэлийн Засаг даргын саналын дагуу гурван агентлагийг татан буулгасан
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.