Өнөөдөр үүлэрхэг, 14-16 хэмийн хүйтэн байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр үүлэрхэг, 14-16 хэмийн хүйтэн байна

2022 оны 11-р сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгороор -23...-28 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -17...-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6...-11 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -14...-16 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -20...-22 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -19...-21 градус хүйтэн байна.

Маргааш -9 хэмийн хүйтэн, цасан шуурга шуурна
Маргааш -9 хэмийн хүйтэн, цасан шуурга шуурна
 
“Амгалан дулааны станц” ТӨХК-ийн хүчин чадлыг 116МВт-аар нэмэгдүүллээ
“Амгалан дулааны станц” ТӨХК-ийн хүчин чадлыг 116МВт-аар нэмэгдүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.