/2022.11.22/: Массачусетс мужийн Хингхэм дэх Apple-ийн дэлгүүрийг машин мөргөсний улмаас нэг хүн амиа алдаж, 19 хүн шархадсан гэж Плимут дүүргийн прокурорын газраас мэдэгдлээ.
Цагдаа нар хэргийн газарт амиа алдсан хүн нь Нью Жерси мужийн иргэн 65 настай Кевин Брэдли байсан гэж мэдээлсэн байна. Жолоочийг одоогоор тогтоогоогүй байгаа аж.
Дүүргийн прокурор Тим Круз хэлэхдээ, 10:45 цагийн орчимд Дерби гудамжны дэлгүүрүүдээс 911 рүү маш олон дуудлага ирсэн байна. Хингхамын цагдаа болон галын ажилтнууд яаралтай тус дэлгүүрийг зорьсон бөгөөд хэргийн газарт маш олон шархадсан хүмүүс байсан гэв.
"Бараан өнгийн жийп машин хурдтай давхин ирж шилэн ханыг нивт мөргөж дэлгүүр дотор байсан маш олон хүнийг дайрсан" гэв.
Массачусетс мужийн Вэймут хотын Өмнөд Шор эмнэлэг даваа гарагийн орой ослын улмаас 17 өвчтөнийг эмчилж байна мэдэгдэв. Шархадсан хоёр хүнийг Бостоны эмнэлгүүдэд шилжүүлжээ.
Эх сурвалж: CNN