Хонг Конгод болсон тэмцээний үеэр эсэргүүцлийн дуу эгшиглэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хонг Конгод болсон тэмцээний үеэр эсэргүүцлийн дуу эгшиглэжээ

Protester in Hong Kong 2019 protests

/2022.11.14/: Хятадын төрийн дууллын оронд эсэргүүцлийн дуу эгшиглүүлсэн регбигийн тэмцээний дараа Хонг Конгийн албаныхан шалгалт хийхийг шаардсан байна.

Хотын захиргаа "хүчирхийллийн жагсаалыг дэмжсэн утга бүхий дууг тоглож байгаад харамсаж байна" гэж мэдэгдэв.

"Гонконгийн алдар" дуу нь 2019 оны ардчиллыг дэмжигч хөдөлгөөний албан бус сүлд дуу гэж тооцогддог байна. Энэ дууны үгэнд "Хонг Конгийн газар дээрх нулимс", "ардчилал, эрх чөлөө"-ийн тухай дурдсан байдаг аж.

Хонконгийн албаны хүмүүс тухайн дууны нэрийг хэлээгүй ч ням гарагт болсон тоглолтын дүрс бичлэгийг цахим ертөнцөөр тараажээ.

Зохион байгуулагчдын зүгээс энэхүү алдаа нь "туслах ажилтны буруугаас" болсон гэж мэдэгдээд, Хонконгийн багийн дасгалжуулагч тун удалгүй зөв дууг оруулсан гэж Засгийн газрын мэдэгдэлд дурджээ.

Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, "Засгийн газрын зүгээс ням гарагийн орой Хонконгийн регбигийн холбоонд захидал бичсэн бөгөөд асуудлыг нухацтай авч үзэх мөн бүрэн хэмжээний мөрдөн байцаалт явуулахыг шаардсан" гэв.

Хонконгийн регбигийн холбоо даваа гарагт болсон үйл явдалд туйлын дургүйцлээ илэрхийлсэн юм. Тоглолтыг зохион байгуулагчид болох Ази Рагби клуб "болсон явдалд чин сэтгэлээсээ уучлалт гуйж, ийм зүйл дахин давтагдахгүй" гэж хэлсэн байна.

Эх сурвалж: ВВС

Шүүгчдийг огцруулах шийдвэрийг хэвээр үлдээв
Шүүгчдийг огцруулах шийдвэрийг хэвээр үлдээв
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.