Ачааны автомашины араас мөргөснөөс 2 зорчигч амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ачааны автомашины араас мөргөснөөс 2 зорчигч амиа алджээ

/2022.11.14/: Завхан аймгийн Нөмрөг сумын Нуур багийн “Нүхэн хад” гэдэг газар Увс аймгийн Улаангом сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин авто замын зорчих хэсэгт зогсож байсан ачааны автомашины хойд талаас мөргөсөн зам тээврийн ноцтой осол гаржээ.

Уг зам тээврийн ослоор суудлын автомашинд зорчин явсан 2 хүн хавчуулагдаж амиа алдсан тул цогцсыг гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын газарт тавьжээ.

Хүсэлтийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход “Приус-20” загварын суудлын автомашин, “Титан” загварын ачааны автомашины хойд талаас мөргөж, суудлын автомашины бүхээг дотор хавчуулагдаж амиа алдсан иргэн Т 29 настай, эрэгтэй, Б 17 настай, эрэгтэй нарын цогцсыг гаргаж, Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

ҮЙЛ ЯВДАЛ: Намын бүлгүүд хуралдана
ҮЙЛ ЯВДАЛ: Намын бүлгүүд хуралдана
 
Монголбанк Хар жагсаалтыг тэглэв
Монголбанк Хар жагсаалтыг тэглэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.