/2022.11.08/: Гамшгаас хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор мэргэжлийн дагуу тодорхой үүрэг хүлээх аймгийн гамшгаас хамгаалах Уул уурхайн албыг аймгийн Засаг даргын 2022 оны 11-р сарын 1-ний өдрийн А/1560 тоот захирамжаар байгуулаад байна.
Шинээр байгуулагдсан гамшгаас хамгаалах уул уурхайн албаны даргаар аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга ажиллах бөгөөд "Тавантолгой" ХК, "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Энержи ресурс" ХХК, "Оюутолгой" ХХК, "Монголын алт МАК" ХХК, "Саус гоби сэндс" ХХК, "Өсөх зоос" ХХК, "Хүрэн толгой коэл майнинг" ХХК, "Жавхлант орд" ХХК, "Цагаан өвөлжөө" ХХК, "Хур эрдэнэ баялаг" ХХК, "Мөнх ноён суварга" ХХК зэрэг уул уурхайн компаниудын ХАБ хариуцсан менежерүүд, эрүүл ахуй, байгаль орчны хэсгийн дарга тус албаны гишүүнээр ажиллах юм.
Гамшгаас хамгаалах уул уурхайн албаны нарийн бичгийн даргаар ХБТХОХ-ийн Уул уурхай хүнд үйлдвэрийн бодлого хариуцсан мэргэжилтэн томилогдоод байна.
Өмнөговь аймгийн гамшгаас хамгаалах Уул уурхайн алба нь бүрэн бүрэлдэхүүнээрээ Гамшгаас хамгаалах команд штабын сургалтад хамрагдаж, төлөвлөгөө боловсруулсан бөгөөд цаашид мэргэжлийн ангиудтай хамтран ажиллах юм.