/2022.11.01/: Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар нь бизнес эрхлэгчдийг дэмжихээр Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-тай хамтран ажиллахаар боллоо.
Тодруулбал, Улаанбаатар хотын бизнесийн орчны өнөөгийн болон хэтийн төлөв байдлын судалгаа хийх, бизнес инновацын эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх талаар санал боловсруулах, цогц сургалт, зөвлөх үйлчилгээг үзүүлэхээр МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газрын дарга Б.Бат-Өлзий нар хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Талууд хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд:
- "Google map"-т суурилсан Улаанбаатар хотын хаягжуулалтын системийг хөгжүүлэх
- Бизнесийн орчны судалгаа, дүн шинжилгээ хийх, судалгааны үр дүнг гаргаж, бизнес инновацын эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх талаар санал боловсруулах,
- Бизнес инновацын аж ахуйн нэгж, байгууллагуудын зах зээлийг өргөжүүлэх зорилгоор гадаад, дотоодын үзэсгэлэн худалдаа, арга хэмжээнд хамруулах, шинэ суваг нээхэд дэмжлэг үзүүлэх,
- Бизнес инновацын чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх,
- Бизнес эрхлэгчдэд бизнесээ тэлэх, эрчимжүүлэхэд шаардлагатай сургалт, зөвлөх үйлчилгээг үзүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм.
Эх сурвалж: НЗДТГ