1147 байгаль хамгаалагчдыг гэнэтийн ослын даатгалд хамруулжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

1147 байгаль хамгаалагчдыг гэнэтийн ослын даатгалд хамруулжээ

May be an image of 4 people, horse and outdoors

/2022.10.20/: Эх дэлхий, унаган байгалийг ирээдүйд бүрэн бүтэн үлдээх зорилготой Монгол Улсын байгаль орчны анхан шатны салбарт ажилладаг байгаль хамгаалагчдаа ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛД бүрэн хамруулж дуусгав.

Даатгалд Улсын байгаль хамгаалагч 952 ажилтан, харуул ажиглагч 195 ажилтныг хамруулсан ба 1 жилийн хугацаатай байх юм. Цаашид ч даатгалын гэрээг сунган ажиллах болно гэв.

Байгаль хамгаалагчид нь эрсдэлтэй нөхцөлд дөрвөн улирлын бүхий л цаг үед хариуцан хамгаалдаг нутгийнхаа газар, ус, амьтан, ургамал, экосистемийн бүрэн бүтэн байдлыг хариуцан ажилладаг билээ.

Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Соёлын өвийг хамгаалах тухай болон бусад салбарын 20 орчим хуулийн хэрэгжилтийг хангуулан мэргэжлийн хяналтын чиг үүргийн тодорхой хэсгийг хэрэгжүүлдэг чухал албан хаагчид юм.

Эх сурвалж: БОАЖЯ

Хонконгийн хувьцааны ханш 2009 оноос хойшхи хамгийн доод түвшиндээ хүрлээ
Хонконгийн хувьцааны ханш 2009 оноос хойшхи хамгийн доод түвшиндээ хүрлээ
 
Био аюулгүйн 3 дугаар зэрэглэлийн лабораторийн нээлтийг хийв
Био аюулгүйн 3 дугаар зэрэглэлийн лабораторийн нээлтийг хийв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.