Азийн өвлийн наадам саудын арабын өндөр уулсад зохиогдоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Азийн өвлийн наадам саудын арабын өндөр уулсад зохиогдоно

May be an image of road

/2022.10.04/: Камбож улсын Пном Пен хотноо болж буй Азийн олимпын зөвлөлийн Ерөнхий ассамблейн үеэр 2029 оны Азийн өвлийн наадмыг зохион байгуулах эрхийг Саудын Араб-д олголоо.

Тус улс Азийн өвлийн наадмыг Арабын хойгийн баруун хэсгийн, далайн түвшнээс дээш 2400 метрийн өндөрт орших Сарават уулнаа зохион байгуулах өвөрмөц төсөл боловсруулсан нь бодит ажил болох эхний алхам ийнхүү тавигдаж байна.

Саудын Араб улс тус уулын оргил дээр Персийн булангийн анхны цанын бааз болох Троенаг барьж байгуулахаар төлөвлөөд буй. Энэ нь Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед Бин Салманы удирдаж буй 500 тэрбум ам.долларын өртөг бүхий Neom супер хот байгуулах аварга төслийн нэг хэсэг болж байна.

May be an image of outdoors

Сарават уулын оргил хэсэгт агаарын температур эрс доошилж, өвөлдөө хасах хэмд хүрч хүйтэрдэг тул цанын бааз байгуулах бүрэн боломжтой гэж тооцоолжээ.

Троена цанын баазыг сэргээгдэх эрчим хүчээр хангахаар төлөвлөж байгаа бөгөөд жуулчдад зориулсан тансаг зэрэглэлийн зочид буудал, үйлчилгээний төв, эрүүл мэндийн байгууламжууд, бүс нутгийн хамгийн том цэнгэг уст нуур бий болгохоор төлөвлөсөн байна. Мөн хиймэл цас ашиглан тэмцээн, уралдаанаа зохион байгуулахаар төлөвлөжээ.

Хунтайж Бин Салманы Саудын Арабыг дэлхий дахинд сурталчлах бодлогын нэг гол хэсэг нь спорт болж байна. Тус улс ирэх жил Дэлхийн тулааны спортын наадам, 2025 онд Азийн танхимын болон тулааны спортын наадам, 2034 онд Азийн наадам зохион байгуулах эрхийг аваад байгаа юм.

Эх сурвалж: МҮОХ

ЦЕГ: Өнгөрсөн хоногт хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 92 дуудлага бүртгэгдэв
ЦЕГ: Өнгөрсөн хоногт хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 92 дуудлага бүртгэгдэв
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.