Хойд Солонгос Японы дээгүүр пуужин харважээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хойд Солонгос Японы дээгүүр пуужин харважээ

A man walks past a public television screen in Tokyo on October 4, 2022, displaying a broadcast about an early morning North Korean missile launch

/2022.10.04/: БНАСАУ Японы хойд хэсгийн нутаг дэвсгэр дээгүүр дунд тусгалын баллистик пуужин харважээ.

Японы Засгийн газраас Хоккайдо арлын хүмүүсийг хоргодох байранд оруулж, зарим галт тэрэгний үйл ажиллагааг түр зогсоосон байна.

Энэхүү үйл явдал нь 2017 оноос хойш Умард Солонгос Япон руу чиглүүлж харвасан анхны пуужин боллоо.

НҮБ Хойд Солонгосыг баллистик болон цөмийн зэвсгийн туршилт хийхийг хориглодог.

"Хойд Солонгос пуужин харвасан байна. Барилга руу эсвэл газар доогуурх хонгил руу орно уу" гэж Японы засгийн газар орон нутгийн цагаар мягмар гарагийн 07:29 цагт (Даваа гарагийн 22:29 GMT) гаргасан сэрэмжлүүлгийн үеэр мэдэгдэж байжээ.

Албаныхны мэдээлснээр пуужин Японоос 3000 км-ийн зайд Номхон далайд унасан бөгөөд үүнтэй холбоотой ямар нэгэн хохирол гараагүй байна.

Японы Ерөнхий сайд Фумио Кишида энэхүү үйлдлийг эрс буруушааж, пуужин хөөргөсөн явдлыг "хүчирхийллийн үйлдэл" гэж тодорхойлж, Японы засгийн газар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө хуралдуулахаар зарлав.

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг үл тоомсорлож байсан Япон, АНУ-ын анхаарлыг татахын тулд зориудаар ийнхүү пуужин хөөргөж байгаа бололтой.

Урьдчилан анхааруулга, зөвшилцөлгүйгээр бусад орны зүг болон дээгүүр пуужин хөөргөх нь олон улсын хэм хэмжээг бүрэн зөрчиж байна.

Ихэнх улс орнууд ийм үйлдэл гаргахаас зайлсхийдэг, учир нь үүнийг халдлага гэж амархан андуурч болох бөгөөд энэ нь цөмийн туршилт шиг том биш боловч дараагийнх байж болох асар их өдөөн хатгалга юм.

Энэ нь өнгөрсөн долоо хоногт хийсэн Япон, АНУ, Өмнөд Солонгос гурван талт цэргийн сургуулилтаар Пхеньяныг өдөөн хатгасантай холбоотой юм.

Пхеньяны зүгээс энэ долоо хоногт тав дахь пуужингаа харваж байна. Бямба гарагт Японы эдийн засгийн онцгой бүсийн гаднах хэсэгт хоёр пуужин унасан байна.

Японы дээгүүр пуужин харвасан нь Хойд Солонгосын эрдэмтдэд пуужин турших боломжийг "бодит нөхцөлд ашиглах нөхцөлийг илүү илэрхийлсэн" гэж шинжээч Анкит Панда "Ройтерс" агентлагт ярьжээ.

Энэ сарын эхээр БНАСАУ цөмийн зэвсэгтэй орон гэдгээ зарласан хууль баталж, удирдагч Ким Чен Ун цөмийн зэвсгээс ангижрах талаар яриа хэлэлцээ хийх боломжийг үгүйсгэсэн юм.

Өргөн хүрээний хориг арга хэмжээ авсан ч Пхеньян 2006-2017 оны хооронд зургаан удаа цөмийн туршилт хийсэн байна.

List of missiles held by North Korea and their range

Улаанбаатар хотын зураглалыг шинэчлэх “Google User Street View” төслийг эхлүүллээ
Улаанбаатар хотын зураглалыг шинэчлэх “Google User Street View” төслийг эхлүүллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.