Резидентын шалгалтыг бүрэн цахимжуулжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Резидентын шалгалтыг бүрэн цахимжуулжээ

/2022.09.27/: Үндсэн мэргэшлийн сургалтын 2022-2023 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалт есдүгээр сарын 24-ний өдрөөс 25-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Шалгалтыг танхимд цахим хэлбэрээр авсан бөгөөд шалгуулагч шалгалт дуусмагц өөрийн дүнг харж байгаа юм. Шалгалтын системийг нэвтрүүлснээр шалгалт ил тод, хүнээс хамааралгүй, шударга нээлттэй явагдаж, мэргэшлийн шалгалтад тэнцсэн дүнгийн мэдээлэл автоматаар бүртгэгдэх давуу тал бий болсон юм.

Тус шалгалтыг таблет төхөөрөмж ашиглан явуулсан бөгөөд шалгалтын өмнө техникийн саатал болон програм гацах асуудал гаргахгүй үүднээс мэдээллийн аюулгүй байдал, хөгжүүлэлтэд онцгой анхаарал хандуулан ажилласан. Шалгалтын дүн төвийн www.hdc.gov.mn цахим хуудсанд шууд байршиж байна.

Эх сурвалж: ЭМЯ

ХНХ-ын сайд Д.Сарангэрэл 10:00 цагт мэдээлэл хийнэ
ХНХ-ын сайд Д.Сарангэрэл 10:00 цагт мэдээлэл хийнэ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.