Хавдрын тусламж үйлчилгээг сайжруулахаар лавлагаа шатлалын эмнэлгүүд хамтран ажиллана
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хавдрын тусламж үйлчилгээг сайжруулахаар лавлагаа шатлалын эмнэлгүүд хамтран ажиллана

/2022.09.27/: Өчигдөр ХСҮТ болон ЭМХТ, УНТЭ, УХТЭ, УГТЭ-үүд хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Хавдрын тусламж үйлчилгээг шинэ шатанд гаргах, чанар, хүртээмжийг сайжруулах асуудалд Монгол улсын Засгийн газар, ЭМЯ-аас сүүлийн жилүүдэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа билээ.

2020 онд батлагдсан эрүүл мэндийн салбарын багц хуулиудын нэмэлт өөрчлөлтүүд, эрүүл мэндийн даатгалын цогц шинэчлэлийн үр дүнд эрүүл мэндийн байгууллагууд бүхэлдээ гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжээд жил гаруй хугацаа өнгөрчээ. Энэ өөрчлөлт эмнэлгүүд үйлчилгээний нэр төрлөө нэмэгдүүлж, шинэ технологиудыг нэвтрүүлэх, хүний нөөцөө чадавхижуулахад нь томоохон дэмжлэг болж байгаагийн нэг илрэл нь өнөөдрийн үйл ажиллагаа болж байна.

МУ-ын Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөр, Хавдрын эсрэг арга хэмжээний 2021-2024 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд хавдрын үндсэн тусламж үйлчилгээ тэр дундаа хавдрын мэс засал, хими, хөнгөвчлөх эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах чиглэлээр улсын лавлагаа шатлалын эмнэлгүүд хамтран ажиллах юм.

Өнгөрсөн 7 хоногт ЭМ-ийн сайд С.Энхболд дээрх эмнэлгүүдэд хавдрын тусламж үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгсөн билээ. Тэгвэл өнөөдөр эдгээр эмнэлгүүдтэй ХСҮТ хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар УНТЭ, УХТЭ, УГТЭ-ийн эмч, мэргэжилтнүүдийг хавдрын мэс засал, хими, хөнгөвчлөх, хавдрын бүртгэл тандалтын чиглэлээр сурган чадавхижуулах, ажлын байранд дадлагажуулах, судалгаа шинжилгээний хүрээнд хамтран ажиллах чиг үүргийг хүлээж байна.

Уулзалт ярилцлагын дараа УНТЭ-ийн дарга Б.Хишигжаргал, УХТЭ-ийн дарга Б.Эрдэнэбулган, УГТЭ-ийн дарга Ц.Төмөр-Очир нар Хавдар судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Хавдраар өвдсөн иргэддээ хүндрэл, чирэгдэлгүйгээр чанартай тусламж үйлчилгээг хүртээмжтэйгээр үзүүлэхийн төлөө бидний хамтын ажиллагаа улам ойртон нягтарч, хамтдаа хөгжих бодит ажлууд биеллээ олсоор байна.

Эх сурвалж: ЭМЯ

Өнөөдөр багавтар үүлтэй, 21-23 хэмийн дулаан байна
Өнөөдөр багавтар үүлтэй, 21-23 хэмийн дулаан байна
 
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.