Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэртэйгээ шатаж амиа алджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэртэйгээ шатаж амиа алджээ

/2022.09.21/: Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын газар өчигдөр оройн 18:27 цагт хүлээн авсан байна.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 9 км замыг туулан 18:36 цагт очиход иргэн Г-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Тус гал түймэрт иргэн С /хөгжлийн бэрхшээлтэй, 77 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

Эх сурвалж: ОБЕГ

Олимпын гүүрний явган хүний гарцыг угсарч дууслаа
Олимпын гүүрний явган хүний гарцыг угсарч дууслаа
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.