/2022.08.11/: "Олон улсын цэргийн наадам"-ын нэг төрөл "Аравт-2022" олон улсын морин цэргийн уралдааны нээлтийн ёслол энэ сарын 13-ны өдөр болно.
Нээлтийн ёслолд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүд, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдууд, бусад албаны зочид төлөөлөгчид оролцоно.
Нээлтийн ёслолд монгол адууны өв соёлыг цэргийн ёслол хүндэтгэлтэй хослуулсан олон сонирхолтой үзүүлбэр байгаагийн дотор циркчин залуус монгол морьтой үзүүлэх тоглолтыг толилуулна.
Эх сурвалж: БХЯ