Төрийн албан хаагчдыг ажлаас нь чөлөөлсөн тохиолдлуудыг шалгаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн албан хаагчдыг ажлаас нь чөлөөлсөн тохиолдлуудыг шалгаж байна

/2022.08.11/: Улсын Их Хурлаас энэ оны долоодугаар сард Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж төрийн албаны хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын эрх зүйн зохицуулалт, хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлэн, томилох эрх бүхий албан тушаалтны үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлсэн билээ.

Тухайлбал, төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсан тохиолдолд төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлдэг байсан бол иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсан шийдвэр гаргасан буруутай албан тушаалтан төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх зохицуулалттай болоод байна.

Хуулийн өмнөх зохицуулалтын хүрээнд төрд учруулсан 101,164,311 /нэг зуун нэг сая нэг зуун жаран дөрвөн мянга гурван зуун арван нэг/ төгрөгийн хохирлыг хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтнаар нөхөн төлүүлэх шийдвэрийг Иргэний хэргийн шүүхээс 2021 онд гаргажээ.

Харин 2022 оны эхний хагас жилд төрд учруулсан 100,375,341 /нэг зуун сая гурван зуун далан таван мянга гурван зуун дөчин нэг/ төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх 6 нэхэмжлэлийг шүүхэд гаргаснаас 49,150,162 /дөчин есөн сая нэг зуун тавин мянга нэг зуун жаран хоёр/ төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж, зарим нэхэмжлэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжилж байгаа юм.

Төрийн албаны зөвлөлөөс Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран 2017-2021 онд төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг тогтоон хүчин төгөлдөр болсон шүүхийн нийт 171 шийдвэрийн судалгааг гаргаж, шүүх, архивын байгууллагаас холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үйл явцад хяналт тавин ажиллаж байна.

Эх сурвалж: ТАЗ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нутгийн зарим хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нутгийн зарим хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.