Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын үйл ажиллагаатай танилцлаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын үйл ажиллагаатай танилцлаа

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа П.Оростогоо, Албадлагын арга хэмжээ хяналтын хэлтсийн дарга, хурандаа Р.Саруултамир, тус газрын дарга, дэд хурандаа Д.Баярсайхан нар байгууллагын үйл ажиллагаа болон орчин нөхцөл, тулгамдаж байгаа асуудлын талаар танилцууллаа.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл тус газрын алба хаагчид болон эмчлүүлэгч нартай биечлэн уулзаж, санал хүсэлтийг сонсон эмчлүүлэгч нарын орчин нөхцөл, эм тарианы хангалт, алба хаагчдын нийгмийн асуудлыг тодорхой түвшинд шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын талаар сургалт зохион байгууллаа
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын талаар сургалт зохион байгууллаа
 
Б.Лхагвасүрэн: Инфляц хоёр оронтой тоо руу орвол бид бодлогын хүүг хөндөх зайлшгүй шаардлагатай болно
Б.Лхагвасүрэн: Инфляц хоёр оронтой тоо руу орвол бид бодлогын хүүг хөндөх зайлшгүй шаардлагатай болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.