Улаанбаатар хотын зургаан төрлийн үйлчилгээнд ногдуулах татварыг 50 хувь буурууллаа
 

Улаанбаатар хотын зургаан төрлийн үйлчилгээнд ногдуулах татварыг 50 хувь буурууллаа

НИТХ-ын дарга Д.Ихбаяр, Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын дарга Б.Пүрэвдагва нарын санаачилсан Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг бууруулах тухай тогтоолын төслийг өнөөдөр НИТХ хэлэлцэж баталлаа.
Нийслэлээс хоёр төрлийн бараа, зургаан төрлийн үйлчилгээнд хоёр хувийн татвар ногдуулдаг. Дээрх тогтоолын төсөл батлагдсанаар баар, ресторан, зочид буудал, амралтын газар, автомашин угаалгын газар, авто засвар, үйлчилгээ гэсэн зургаан төрлийн үйлчилгээний татварыг шинэ оны эхний өдрөөс 50 хувиар бууруулж буй юм.

Харин бүх төрлийн тамхи, тэдгээрийн дагалдах хэрэгсэл, бүх төрлийн согтууруулах ундааны одоо ногдуулж байгаа 2 хувийн албан татварыг хөндөхгүй хэвээр үлдээж байгаа аж. Цаашид нэмүү өртөг шингээн, дотоодод үйлдвэрлэгддэг дээрх хоёр төрлийн бүтээгдэхүүнд ноогдуулах татварыг эргэн харна гэдгийг Хотын дарга Б.Пүрэвдагва онцоллоо.
Эдийн засгийн хүндрэлтэй цаг үед энэхүү шийдвэр нь нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн татварын ачааллыг бууруулах, хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих, бизнесийн орчныг сайжруулах, иргэдэд ирэх татварын дарамтыг бууруулах зорилготой.

ШИЙДВЭР ГАРГАГЧ | О.Номинчимэг: Тамхины лоббигоос гарч чадахгүй бол уул уурхайн лоббиноос гарна гэж байхгүй
ШИЙДВЭР ГАРГАГЧ | О.Номинчимэг: Тамхины лоббигоос гарч чадахгүй бол уул уурхайн лоббиноос гарна гэж байхгүй
 
Хорих ангийн дарга нар насанд хүрээгүй биеэ үнэлэгч авсан хэргийг нууцалсан уу
Хорих ангийн дарга нар насанд хүрээгүй биеэ үнэлэгч авсан хэргийг нууцалсан уу
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.