Л.Оюун-Эрдэнэ: Нотлогдоогүй орлогыг хураах хуулиа БАТАЛЦГААЯ!
 

Л.Оюун-Эрдэнэ: Нотлогдоогүй орлогыг хураах хуулиа БАТАЛЦГААЯ!

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг техникийн шаардлага хангаагүй гэх шалтгаанаар буцаагаад байгаа билээ.

Тэгвэл үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нотлогдоогүй орлогыг улсад хураан авах тухай хуулийн төслийг батлахыг уриалан, АТГ түүнийг хөрөнгө орлогын мэдүүлгээ нотолж чадсан болохыг дурджээ. Ингэхдээ АТГ өнөөдрийг хүртэл мэдэгдэл хийлгүй удсан шалтгааныг улстөртэй холбон тайлбарлажээ.

Энэ тухай тэрээр "Л.Оюун-Эрдэнэ миний орлого нотлогдсон тухай 1.6 жилийн дараа Авилгатай тэмцэх газраас мэдэгдэл хийв! Одоо харин нотлогдоогүй орлогыг хураах хуулиа баталцгаая!

Л.Оюун-Эрдэнэ орлогоо нотолсон гэдэг АТГ-ын энэ дүгнэлт нь 2025 оны 6 сард гарчихсан байсан ч олон нийтэд мэдэгдэл хийхгүй өнөөдрийг хүрсэн шалтгаан тодорхойгүй!

АТГ албан ёсны хуудаснаасаа хийсэн мэдэгдэлийн линк нь энэ байна. https://iaac.mn/3353/nitem

Ийм мэдэгдэл итгэл үзүүлэх эсэхийг хэлэлцсэн чуулганаас өмнө гарах бүрэн боломжтой байсан ч улс төрийн шалтгааны улмаас эс үйлдэл хийсэн гэж үзэж байна.

АТГ оройтсон ч олон удаа албан бичгээр хүсэлт, шаардлага гаргасны эцэст гаргасан дүгнэлтээ олон нийтэд зарлалаа.

Одоо харин миний тэргүүлж байсан Засгийн газрын үед УИХ-д өргөн барьсан, одоо УИХ-ын гишүүн О.Алтангэрэлийн шахаж, шаардаж буй Нотолж чадаагүй хөрөнгө, орлогыг Улсад хурааж авдаг зохицуулалт бүхий ХӨРӨНГӨ ХУРААХ хуулийг өргөн барьсан хувилбараар нь батлахыг ард нийтээрээ уухайлан шаардахыг уриалж байна.

Нотолж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгох нь олон улсын жишиг, эмээх зүйл огт биш ээ!

Жич:АТГ-ын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, комиссар Н.Дамдинсүрэн 2026.11.06-нд Л.Оюун-Эрдэнэ орлогоо нотолсон гэдэг мэдэгдэл хийснийг энд нотолгоо болгон оруулав!

Худал хурдан ч үнэнд гүйцэгддэг ...!" гэжээ.

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг ДЭМЖЛЭЭ
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг ДЭМЖЛЭЭ
 
Хорих ангийн дарга нар насанд хүрээгүй биеэ үнэлэгч авсан хэргийг нууцалсан уу
Хорих ангийн дарга нар насанд хүрээгүй биеэ үнэлэгч авсан хэргийг нууцалсан уу
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.