
Засгийн газрын өнөөдрийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Н.Учрал шатахуунтай холбоотой дараах мэдээллийг өглөө.
Энэ тухай тэрээр "11 дүгээр сараас түлш, шатахууны нийлүүлэлт хэвийн болж эхэлсэн талаар Г.Дамдинням сайд хэлэв.
Нийлүүлэлт хэвийн болж байгаа бол үнэ буурч, тогтворжих ёстой.
АИ-92, Евро-92 шатахууны үнэ хамгийн багадаа 1000 төгрөгөөр нэмэгдсэн.
Энэ үнийн өсөлтийг ард иргэдийн нуруунд удаан үүрүүлж болохгүй.
Тиймээс үнийн зөрүүг төсвөөс шийдвэрлэх саналаа ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг Сангийн сайд З.Мэндсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нарт өгөв" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.