Тус Ажлын албанаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, энэ төрлийн бодис хэрэглэсэн хүнийг таньж илрүүлэх чиглэлээр чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа алба, хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжийн ахлах төлөөлөгч, харуул хамгаалалтын ахлах байцаагч, сэтгэл зүйч, эмч нар хамрагдлаа.
Чадавхжуулах сургалтыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын ахлах мэргэжилтэн М.Даваасамбуу, Шүүх шинжилгээний ерөнхий газрын лабораторийн эрхлэгч Д.Золзаяа, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Е.Гүлжанат нар удирдан явуулав.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.