МАН-ын 30-ийн бүлгээс нэр бүхий гишүүд эсрэг талдаа урважээ
 

МАН-ын 30-ийн бүлгээс нэр бүхий гишүүд эсрэг талдаа урважээ

Сүүлийн үед эрх баригч МАН-ын дотоод хагарал намжмал байдалд орлоо. Зарим эх сурвалжийн мэдээлснээр 30:38-ийн бүлгээрээ хоёр хуваагдаж байсан гишүүдийн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарыг дагасан "Булганы гуч" гэгдэх бүлгээс ихэнх нь "том намаа" бараадсан сураг дуулдав. Тухайлбал, СХД-ийн угшилтай П.Сайнзориг сүүлийн үед эрс чимээгүй болсон нь Ерөнхий сайд Н.Учралын талынхантай уулзсаны дараа ирэх сонгууль хүртэл 38-н талд зогсох аман тохироо хийсэн сурагтай. Мөн Боловсролын сайд Л.Энх-Амгалантай толхилцоод байсан А.Ариунзаяа гишүүн хүртэл "том нам"-даа хүчин зүтгэхээ илэрхийлсэн бололтой.

Түүнчлэн Засагт орсон Ж.Алдаржавхлан, Н.Алтаншагай, Х.Булгантуяа нар "Гучийн бүлэг"-ээс албан ёсоор нэрээ татсан бололтой.

Тэгвэл "Гучийн" талдаа бат зогсож байгаа хэдэн гишүүд байсаар буй аж. Тухайлбал, Оюутолгойн сэдвээр голчлон улс төрийн байр сууриа илэрхийлдэг О.Батнайрамдал, Ховдын Э.Болормаа, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, С.Амарсайхан, Д.Амарбаясгалан нар л үлджээ. Сүүлийн үед өрнөж буй улс төр хоёр нам улам эвдрэх гэхээс илүү "Гучийн" гэгдэх залуу голчилсон улстөрчдийг ах улстөрчид нь урвуулах акцууд явуулсантай холбоотой гэгдэж буй. Үүний нэг илрэл бол Эрчим хүчний сайд асан Б.Чойжилсүрэн, Ж.Энхбаяраар сэлгэгдэн буцаж Засгийн газарт орж ирэх тохироо бөгөөд харьцангуй дундыг барьж байсан тэрээр "Гучийн" талаас хэд, хэдэн гишүүн олзолж ирэх тохироотой байсан гэх бор шувуу ниссэн юм.

Хууль бус хөрөнгө хураах хуулийг Г.Тэмүүлэн шинэчлэх нэрээр хойш татав
Хууль бус хөрөнгө хураах хуулийг Г.Тэмүүлэн шинэчлэх нэрээр хойш татав
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.