
Чингэлтэй дүүргийн Засаг дарга З.Төмөртөмөө ажлаа хүлээн авч Чингэлтэй дүүргийн алслагдсан хороодоосоо ажлаа эхэлжээ.
Тэрбээр, "Чингэлтэй дүүргийн алслагдсан хороодоосоо ажлаа эхэллээ. Дөнгөж сая 18-р хорооны ажилтан албан хаагчидтай уулзсан. Тус хороо Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт хийгдэж буйгаараа онцлог. Одоогоор 49 блок барилга баригдаж байна.
Дүүргээ хамгийн анхны гэр хороололгүй дүүрэг болгоё гэж сонгогдсон төлөөлөгчид бид ярилцаад сууж байсан цаг саяхан мэт. Гэтэл өнөөдөр Чингэлтэй дүүрэгт улсын хэмжээнд хамгийн өндөр газар чөлөөлөлттэй, дэд төвтэй, бүтээн байгуулалт ид өрнөж байна. Удахгүй "Сэлбэ 20 минутын хот" ХХК-ийнхантай уулзалт хийнэ" гэлээ.
Мөн алба хаагчдын хувьд, анхан шатны нэгж болох хорооны ажилтан алба хаагчдын нийгмийн асуудал, ажиллах нөхцөл, ажлын ачаалал их байгааг онцолж байна. Бүх зүйлд гаргалгаа бий. Шийдэлд хамтраад явна, хэсгийн ахлагч нарын ажиллах нөхцөлд онцгой анхаарна гэдгээ онцоллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.