
Хотын дарга Х.Нямбаатар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эсрэг сошиал тэмцэл өрнүүлж, Ерөнхийлөгчийн байгуулсан гэх "дэглэм"-ийн тухай хэд хэдэн лайв бичлэг хийгээд байгаа билээ. Тэрээр өчигдөр “Хүрэлсүх огцор” гэсэн фэйсбүүкийн групп нээснээ зарласан. Энэхүү группт 17 цагийн дотор 2000 хүн нэгдээд байна.
Х.Нямбаатар групп нээсэн тухайгаа “Өргөсөн тангаргаасаа няцаж, хөрөнгө орлогоо нууж, хууль зөрчсөн У.Хүрэлсүхийг огцруулах олон нийтийн нээлттэй грүүпийг нээж байна. Та бүхэн үзэл бодлоо идэвхтэй, чөлөөтэй илэрхийлээрэй. Бид олуулаа гэдгээ харуулж та бүхэн нэгдээрэй.Маргаашийн Лайваараа энэ нээлттэй грүүпээ танилцуулах болно” хэмээн тайлбарлажээ.

Сэтгэгдэл (19)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.