
Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 17-р хуралдаан өнөөдөр болж байна. Тус хуралдаанаар Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч Э.Мөнх-Очирыг аймгийн Ардчилсан намын бүлгийн саналаар төлөөлөгчөөс нь чөлөөллөө.
Ардчилсан намын бүлэг Э.Мөнх-Очирыг чөлөөлөхдөө “Төрийн тусгай алба буюу дипломат албанд шилжихээр болсон учраас” хэмээн тайлбарлажээ.
Э.Мөнх-Очир нь Австрали дахь Монголын Элчин сайдын яаманд элчин зөвлөхөөр ажиллахаар болсон гэнэ. Э.Мөнх-Очир УИХ-ын дарга асан Л.Энэбишийн төрсөн хүү бөгөөд 2008-2012 онд УИХ-ын гишүүн, 2020 онд Ардчилсан намаас сонгогдсон Х.Баттулга Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай. МАН-ын гишүүн Э.Мөнх-Очирыг төлөөлөгчөөс чөлөөлөх саналыг Ардчилсан намаас гаргаж байгаа сонирхолтой явдал юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.