Махны үнийг буулгаж чадаагүй Ц.Идэрбат “апп-аас зээл ав“ гэв
 

Махны үнийг буулгаж чадаагүй Ц.Идэрбат “апп-аас зээл ав“ гэв

Н.Учралын Засгийн газар өнгөрөгч дөрөвдүгээр сард байгуулагдсан. Тухайн үед Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдсон Ц.Идэрбат өнгөрөгч зургаадугаар сард "Махны үнэ зургаадугаар сарын 15-аас бууна" хэмээн мэдэгдэж байсан цаг саяхан. Гэтэл махны үнэ буух нь бүү хэл улам бүр нэмэгдэж, иргэд өвлийн идэшээ өмнөх жилүүдийнхээс даруй хоёр дахин өндөр үнээр бэлдэх нөхцөл байдал үүсчхээд байна.

Уг нь бид 50 гаруй сая малтай хэмээн сайрхах дуртай. Зуны дэлгэр цагт болон намар иргэд боломжийн үнээр мах худалдан авдаг байсан. Гэтэл энэ жил улирал дамнан үнэтэй мах идсэн иргэдээ салбарын сайд нь өвлийн идэшээ аппликейшны зээлээр авах боломжтой хэмээн "додигор" гэгч нь ярьж зогсоо харагдав.

Монгол Улсын хэмжээнд ББСБ-ын зээл хэрээс хэтэрч, иргэд өрийн дарамтад орж буй талаар дээр дооргүй ярьж буй. Давхардсан тоогоор 3.3 сая энэ оны хоёрдугаар улирлын байдлаар аппликейшний зээл авсан байх бөгөөд өрийн дарамтад хэдийнэ орсон иргэдийг махаа хүртэл зээлээр авахад хүргээд байгаа Засгийн газар хийгээд салбар яам юу хийж байна вэ?

Түүний хэлснээр бол махны үнэ буух ёстой. Гэвч бодит байдал дээр махны үнэ түүнийг ажлаа авснаас хойш буурах нь бүү хэл 8-23 хувь хүртэл өссөх байх аж. Махны үнэ буухгүй байгаа асуудлыг зохицуулалт буруу байгаагийн хар гай хэмээн махны худалдаачид ч ярьж буй. Гэтэл хөөсөрсөн үнээр махаа арай ядан худалдан авч буй иргэдийг нэмээд өрийн дарамтад оруулан, хүүтэй зээлээр "идэшээ бэлд" хэмээн даапаалж зогсоо Ц.Идэрбат сайдын махны үнэ буулгах амлалтаа хэзээ биелүүлэх вэ?

Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилжээ
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилжээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.