Австралийн шүүх Монгол Улсын иргэнийг цагаатгажээ
 

Австралийн шүүх Монгол Улсын иргэнийг цагаатгажээ

Австралийн Сидней хотод 17 настай охиныг хулгайлж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэрэгт холбогдон шалгагдаж байсан Монгол Улсын иргэн Ё.Амарбаясгаланг шүүхээс цагаатгажээ.

Тодруулбал, 2026 оны зургаадугаар сарын 3-нд Сидней хотын цагдаагийн байгууллага Монгол Улсын иргэн Ё.Амарбаясгаланг саатуулж, 17 настай охинтой холбоотой бэлгийн хүчирхийлэл болон хууль бусаар саатуулсан гэх хэрэгт буруутган шалгаж эхэлсэн юм.

Тухайн үед тэрээр DiDi такси үйлчилгээний жолоочоор ажиллаж байсан бөгөөд Сиднейн олон улсын нисэх буудалд зорчигч хүргэж өгөх үеэрээ баривчлагдсан талаар Австралийн хэвлэлүүд мэдээлж байв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нөхцөл байдалтай холбоотой мэдээллүүд зөрүүтэй болж, прокурорын зүгээс яллах үндэслэл суларсан гэж үзсэнээр түүнийг зургаадугаар сарын 12-нд батлан даалтаар сулласан байна.

Улмаар 2026 оны арваннэгдүгээр сарын 5-нд Сидней хотын орон нутгийн шүүх хэргийг хэлэлцэж, Ё.Амарбаясгаланг гэмт хэрэгт холбогдолгүй болохыг тогтоон, цагаатгах шийдвэр гаргажээ.

Энэ хугацаанд Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам иргэнийхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр ажилласан байна.

Шүүхийн шийдвэр гарсны дараа буюу арваннэгдүгээр сарын 9-нд Ё.Амарбаясгалан гэр бүлийн хамт Австралийн Канберра хотод хүрэлцэн ирж, Гадаад харилцааны яам болон Элчин сайдын яаманд талархал илэрхийлжээ.

Ийнхүү зургаан сар орчим үргэлжилсэн хэрэг Монгол Улсын иргэнийг цагаатгасан шүүхийн шийдвэрээр эцэслэгдсэн байна.

Дональд Трамп: Ирантай хийж буй дайн дуусах шатандаа орлоо
Дональд Трамп: Ирантай хийж буй дайн дуусах шатандаа орлоо
 
Хорих ангийн дарга нар насанд хүрээгүй биеэ үнэлэгч авсан хэргийг нууцалсан уу
Хорих ангийн дарга нар насанд хүрээгүй биеэ үнэлэгч авсан хэргийг нууцалсан уу
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.