
Нийтийн албан тушаалтныг заналхийлж, сүрдүүлсэн үндэслэлээр гурван хүнийг цагдан хорьжээ.
Тодруулбал, иргэн Ж.Мөнхсэргэлэн, Б.Даваахүү, Ц.Лхагвазаяа нарт Эрүүгийн хуулийн 23.7-1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтныг эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор, уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн” гэсэн үндэслэлээр хууль сахиулах байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан аж. Улмаар хэргийн эд мөрийн болон нотлох баримтыг устгаж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал НПГ-аас шүүхэд хүргүүлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх этгээдүүдийг Ерөнхий сайд Н.Учралтай холбоотой мэдээлэл тараана хэмээн заналхийлж, сүрдүүлсэн хэрэгт буруутган шалгаж байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-1.3-ын “Хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр яллагдагчаар тооцон нэг сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.