
Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны 36 дугаар Бага хурал өнөөдөр болж, намын хорооны даргын тайлан, шинэ даргын сонгууль болон бүтэц, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хурлын эхэнд хотын дарга асан Х.Нямбаатар цахимаар холбогдож, Нийслэлийн МАН-ын хорооны даргын ажлын тайлангаа танилцуулсан юм. Түүний тайланг хэлэлцсэний дараа хуралд оролцсон төлөөлөгчид “Хангалттай” гэсэн үнэлгээ өгчээ.
Үүний дараа Б.Пүрэвдагва мөрийн хөтөлбөр, цаашид хэрэгжүүлэх зорилт, үйл ажиллагааны чиглэлээ танилцуулж, төлөөлөгчдийн асуултад хариулсан байна.
Улмаар Нийслэлийн МАН-ын хорооны даргыг сонгох нууц санал хураалт явуулж, Б.Пүрэвдагва нийт саналын 97.4 хувийг авч, тус хорооны даргаар сонгогдлоо.
Энэ удаагийн 36 дугаар Бага хуралд Нийслэлийн МАН-ын 489 төлөөлөгч оролцсон байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.