
ШШГЕГ-ын харьяа дугаар хорих ангийн дарга Ж, дугаар хорих ангийн дэд дарга З нар насанд хүрээгүй охидтой хүчээр бэлгийн харилцаанд орж, тус хэрэгтэй холбогдуулан шалгаж байж болзошгүй талаар хэргийн хохирогчийн мэдээлэл манай редакцид ирсэн.
Тодруулбал, Багануур дүүрэгт байрлах амралтын газарт тус хорих ангийн хоригдлоор дамжуулж, биеэ үнэлэгчид дуудсан бөгөөд тухайн биеэ үнэлэгч нарын дунд насанд хүрээгүй хоёр эмэгтэй байжээ.
Уг хэрэг нь 2025 оны наймдугаар сард болж өнгөрсөн бөгөөд дугаар ангид ял эдэлж байгаа хоригдлоор дамжуулан биеэ үнэлэгч зуучлагч эмэгтэйтэй холбогджээ. Түүнд охид олж үйлчлүүлэх тухай захиалга өгч, төлбөрийг 4 сая төгрөгөөр тохиролцсон байгаа юм. Улмаар хүн худалдаалах гэмт хэргийг удирдан зохион байгуулагч эмэгтэй нь дөрвөн охиныг дуудсан төдийгүй тэр дунд насанд хүрээгүй хоёр ч охин байсан байна. Багануур дүүргийн 5-р хороонд байрлах ШШГЕГ-ын харьяа хорих ангийн амралтын газарт тэдгээр охидыг аваачин хүүхэд болохыг нь мэдсээр байж, бусадтай бэлгийн харьцаанд оруулахаар уурлаж, загнаж заналхийлж, хүчээр бэлгийн харьцаанд оруулжээ. Ийн тухайн хэргээр тус хорих ангийн дарга, дэд дарга нар шалгагдах ёстой байтал шалгагдаж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Тус хэрэг нь шийдэгдээгүй төдийгүй прокурорын шатанд удаашралтай байгаа талаар эх сурвалж мэдээлсэн юм. Өөрөөр хэлбэл, хууль хүчний байгууллагад ажилладаг давуу байдлаа ашиглан нөлөөлж байгаа юм биш биз гэсэн хардлага үүсэж байна.
Монгол Улсын хууль хүчний байгууллагын дотоод ялзрал хэрээс хэтэрч, хуулиар далайлгаж, хууль зөрчдөг үйлдэл нийгэмд ингэж нүүрлээд байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар өнөөдөр Монгол Улс даяарх бүхий л хорих газруудын дарга, дэд дарга албан тушаалтныг томилж ирсэн. Гэтэл үүнд цэргийн дэглэм, ёс зүй, хууль дээдлэх журмыг үл огоорсон олон этгээдүүд хуулийн шийдвэр гүйцэтгэх нэрээр дураар авирлаж байна. Гэтэл уг хэргийн үнэн мөнийг тогтоогоогүй атал эдгээр албан тушаалтнууд ажлаа үргэлжлүүлсээр байгаа. Төрийн алба хашигч, цэргийн хатуу дэглэм, ёс зүйн өндөр хариуцлага бүхий албан тушаал хашдаг эдгээр дарга нарт ямарваа нэгэн хариуцлага тооцохгүй байгаад хохирогчид асар гомдолтой байгаа талаар бидэнд мэдээлсэн юм. Ийнхүү хууль хүчний байгууллагын салбарт нүүрэлсэн хууль бус үйлдлийг бид дахин мэдээлэх болно.
Н.АРИУН
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.