
НИТХ-ын ээлжит IX хуралдаан болж байна. Хуралдаанаар НИТХ-ын Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай 24/29 тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт орууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд ирэх оны зам ашигласны төлбөрөөс дүйцүүлэн хасаж тооцох саналыг НИТХ-д оруулсан юм. Ингэснээр 7 хоног бүр замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарласнаас бусад өдөрт тэгш сондгойгоор зорчуулсан бол зам ашигласны төлбөрөөс чөлөөлөхөөр болжээ. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор томоохон тэмдэглэлт өдрүүдийн үед автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах зохицуулалт хийж ирсэн. Иймээс нийслэлээс иргэдийн автомашин унах эрхийг хязгаарлаж байгаа тохиолдолд татварын хөнгөлөлт үзүүлэх нь зүйтэй хэмээн нийслэлийн Хотын дарга Б.Пүрэвдагва онцоллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.