А.Намсамандыг чөлөөлөхөд зангараг дутав уу?
 

А.Намсамандыг чөлөөлөхөд зангараг дутав уу?

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга болон хууль хүчний байгууллага доторх авлига хээл хахуул, хууль бус үйл ажиллагаа олон нийтэд дэлгэгдэж, энэ талаар арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Н.Учрал шинэхэн сайд Г.Тэмүүлэнд үүрэг чиглэл өгсөн. Эдгээр дунд ШШГЕГ-ын дарга А.Намсамандын нэр ч мөн яригдсан бөгөөд тэрээр өнөөг хүртэл албан тушаал, эрх ямбаа эдэлсээр буй.

А.Намсамандын хувьд хоригдлуудаар хувийн байшин, зуслангийн хаус бариулсан, ажилтан алба хаагчдын цалинг хувьдаа авсан, орон сууц үнэгүй болон хямд үнээр худалдан авсан, хууль бусаар тагнах, чагнах ажиллагаа явуулдаг, нүүрс болон гантигийн орд ашиглах талаарх ашиг сонирхлын зөрчил, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хангалтгүй гүйцэтгэж байгаа гэх хэрэгт нэр холбогдоод буй. Тэгвэл түүнийг өнөөг хүртэл ажлаас нь чөлөөлөх шийдвэр гараагүй яваа нь Ерөнхий сайдын зангараг дутав уу, эсвэл салбарын сайдын зангараг дутсаных уу?

Өнөөдөр Засгийн газар хуралдаж хэд хэдэн албан тушаалтныг чөлөөлөх шийдвэр гаргана. Мөн түүнчлэн МАН-аас хөөгдөх дээрээ тулаад буй улстөрчид байгаа дунд Хууль зүйн сайд асан С.Амарсайханы нэр ч мөн багтсан гэх. Салбар дахь булайг нь дэлгээд "хусагдаж" орхисон экс сайд намаасаа хүртэл хөөгдөх дээрээ тулаад байхад эрх мэдлээ урвуулан ашигласан гэх А.Намсаманд өнөөг хүртэл суудалдаа тухалсаар.

Ж.Сондор

Г.Дамдинням, Т.Аубакир, Л.Энх-Амгалан нар чөлөөлөгдөж магадгүй байна
Г.Дамдинням, Т.Аубакир, Л.Энх-Амгалан нар чөлөөлөгдөж магадгүй байна
 
Л.Оюун-Эрдэнэ, С.Амарсайхан, П.Сайнзориг, Б.Амарбаясгалан, Э.Болормаа нарыг МАН-аас хөөхөд бэлэн болжээ
Л.Оюун-Эрдэнэ, С.Амарсайхан, П.Сайнзориг, Б.Амарбаясгалан, Э.Болормаа нарыг МАН-аас хөөхөд бэлэн болжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.