
Хотын дарга асан Х.Нямбаатар ээлжит лайвынхаа үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөртөө хөшөө босгуулсан талаар дурдсан.
Энэхүү хөшөөний талаар Ерөнхийлөгчийн дүү УИХ-ын гишүүн У.Отгонбаяр "Ерөнхийлөгчийн гэх хөшөө байгаагүй, цаашдаа ч байхгүй. Тухайн зураг гэнэт гараад ирсэн зүйл ч биш. Жилийн өмнө эзэн нь тодорхойгүй хаягаас цахим орчинд цацсан байдаг. Энэ бол эвлүүлэг" хэмээн мэдээлээд байна.
Х.Нямбаатарын эх сурвалжаа болгосон эрхэм бол Дэлхийн автократ, дарангуйллын тогтолцоо болон олон улсын улс төрийг нарийвчлан судалдаг Тбилиси дэх Илиа их сургуулийн профессор Ханс Гутброд. Тэрээр У.Хүрэлсүхийн хөшөөний талаарх мэдээллийг 2025 оны зургаадугаар сарын 2-нд өөрийн X дэх хаягтаа дурдсан байх бөгөөд Монгол Улсын ирээдүйд санаа зовох шаардлагатай болсон бололтой гэх агуулга бүхий тайлбар бичжээ. Энэ тухай тэрээр "Монгол оронд ч бас санаа зовоох цаг үе ирж байх шиг байна. Туркменистаны Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвлөгөө өгөхөөр ирсэн бололтой. Наад зах нь Монголын Ерөнхийлөгчийн өөрийнхөө захиалгаар бүтээлгэсэн мэт харагдах алтан хөшөөг нь харахад тийм сэтгэгдэл төрж байна" гэж постлосон байдаг. Тухайн үедээ уг хөшөөг кино зураг авалтад ашигласан, баримтат төсөл байсан хэмээх тайлбарууд ар араасаа хөвөрч байсан гэх.
Тэгвэл У.Отгонбаярын хэлснээр уг хөшөөний тухай мэдээллийг эзэн биегүй хаягнаас тараасан гэх мэдээлэл худал болж таарав уу? Ямар ч байсан уг мэдээлэл өнөөг хүртэл Ханс Гутбродын хаягнаас устгагдаагүй байгааг бодоход үнэний ор байгаа бололтой.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.