Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо

/2024.11.26/

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойн энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол – 2024” Төрийн ордонд болж, 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ гардан авч буй 870 орчим хүүхэд оролцон, үе тэнгийнхнээ төлөөлөн Иргэний андгай өргөлөө.

Иргэний андгай өргөж, иргэний үнэмлэхээ гардан авснаар Монгол Улсын эрх зүйт иргэн болж буй хүүхэд залууст Залуучуудын хөгжлийн Үндэсний зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баяр хүргэн, үг хэллээ.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллэ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллэ
 
Үндэсний брэнд ₮ картыг Хонгконг улсад төлбөр тооцоонд ашиглах боломж бүрдлээ
Үндэсний брэнд ₮ картыг Хонгконг улсад төлбөр тооцоонд ашиглах боломж бүрдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.