Орос, Украин, АНУ 3-н талт хэлэлцээг 10-наас эхлүүлнэ
 

Орос, Украин, АНУ 3-н талт хэлэлцээг 10-наас эхлүүлнэ

ОХУ, Украин, АНУ-ын төлөөлөгчид арваннэгдүгээр сарын 10–11-нд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод гурван талт хэлэлцээ хийхээр болсныг Кремль баталгаажуулжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский тус улсын төлөөлөгчдийг ахлан оролцох бол АНУ-ын талаас хэлэлцээг зуучлах юм байна.

АНУ-ын Тусгай элч Стив Уиткоффын мэдээлснээр хэлэлцээгээр дайны дараах аюулгүй байдлын зохицуулалт, мөргөлдөөнийг намжаах, хүмүүнлэгийн асуудал болон энхийн хэлэлцээний дараагийн алхмуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Гэвч хэлэлцээний өмнөхөн буюу арваннэгдүгээр сарын 7-ны өглөө ОХУ Киев хотод баллистик пуужингийн цохилт өгсөн байна. Довтолгооны улмаас орон сууцны барилга болон цэцэрлэгийн барилга гэмтэж, хоёр хүн бэртжээ.

Ийнхүү энхийн хэлэлцээ эхлэхээс хэдхэн хоногийн өмнө довтолгоо үргэлжилж байгаа нь хэлэлцээний үр дүнд эргэлзээ төрүүлж байна.

Эх сурвалж: Reuters

Х.Нямбаатар “Хүрэлсүх огцор” групп нээгээд 2000 гишүүнтэй болжээ
Х.Нямбаатар “Хүрэлсүх огцор” групп нээгээд 2000 гишүүнтэй болжээ
 
Б.Пүрэвдагва Нийслэлийн МАН-ын хорооны даргаар 97.4 хувийн саналаар сонгогдлоо 
Б.Пүрэвдагва Нийслэлийн МАН-ын хорооны даргаар 97.4 хувийн саналаар сонгогдлоо 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.