
Нийслэлийн МАН-ын хорооны 36 дугаар Бага хурал маргааш буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 7-нд 10:00 цагт Тусгаар тогтнолын ордонд болно. Энэ удаагийн хуралдааны гол асуудлуудын нэг бол Нийслэлийн МАН-ын хорооны шинэ удирдлагатай холбоотой асуудал.
Олон нийт экс хотын дарга Х.Нямбаатарыг тамгаа өгөх эсэхийг анхааралтай ажиглаж буй. Харин Нийслэлийн МАН-ын хороо Төв МАН-аа бодвол харьцангуй нэгдмэл байр суурьтай байгаа бололтой. Учир нь энэ удаагийн МАН-ын хорооны шинэ удирдлагаар одоогийн Хотын дарга Б.Пүрэвдагва өрсөлдөгчгүйгээр тодрох магадлалтай байна.
Хотын захирагч Б.Пүрэвдагвын хувьд одоогоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, МАН-ын нарийн бичгийн дарга, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, СДМЗХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж буй.
Х.Нямбаатарын хувьд Намын даргын тамгаа элдэв тэмцэл маргаангүйгээр шилжүүлэхээр шийдсэн сурагтай. Эсвэл Төв нам шиг Нийслэлийн намын дотоод зөрчлийг улам хурцатгах болгох нигууртай.
Нийслэлийн намын хорооны гишүүд хагарал хуваагдалгүй, биесээ үзэн ядсан түвшинд хүрэхгүйгээр ийнхүү удирдлагаа сольж байгаа нь МАН-ын удирдлагад үлгэр жишээ үзүүлэхээр байна.
Энэ удаагийн Нийслэлийн МАН-ын удирдлагын асуудал тайван замаар шийдэгдэх төлөвтэй байна.
Ж.Сондор
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.