ХУУЛЬ: Хүүхдийн зураг-дуу-дүрсний бичлэгийг зөвшөөрөлгүй түгээхийг ХОРИГЛОНО
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХУУЛЬ: Хүүхдийн зураг-дуу-дүрсний бичлэгийг зөвшөөрөлгүй түгээхийг ХОРИГЛОНО

/2024.11.20/ Есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжсэн Хүүхэд хамгааллын тухай хуульд хүүхдийн талаарх агуулга, харилцааны талаар дараах байдлаар тусгажээ.

Тухайлбал, хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн зураг, дуу, дуу-дүрсний бичлэг агуулсан контент, мэдээ, мэдээлэл, бүтээлийг олон нийтэд түгээхийг хориглоно гэжээ.

Мөн хүн, хуулийн этгээд нь хэвлэл мэдээлэл, тв, цахим орчинд хүүхдийн эрхийн зөрчил гаргаж болохуйц хориотой агуулга гаргаж байна гэж үзвэл гомдлоо хүүхдийн эрхийн улсын байцаагч, цагдаагийн байгууллагад гаргаж, шийдвэрлүүлэхээр заасан байна.

Түүнчлэн “Хүн, хуулийн этгээд хүүхдийг цахимаар урхидах, дээрэлхэх, дарамтлахыг хориглоно” гэж заасан. Хүүхдийг цахимаар урхидах гэдэг нь хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд уруу татах зорилгоор цахим сүлжээ ашиглан хүүхэдтэй харилцаа тогтоохыг хэлж байгаа юм.

Дээрх заалтуудыг тайлбарласан богино видеог ЭНД ДАРЖ хүлээн авна уу.

Ж.Гомбожав: 1924 онд улс төр, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээдэс маань ухаанаа зарж, анхдугаар Үндсэн хуулиа баталж чадсан
Ж.Гомбожав: 1924 онд улс төр, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээдэс маань ухаанаа зарж, анхдугаар Үндсэн хуулиа баталж чадсан
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.