“Аюулгүй байдал нэгт” чуулга уулзалтыг зохион байгуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Аюулгүй байдал нэгт” чуулга уулзалтыг зохион байгуулна

/2024.03.25/: KGI Group Inc санаачлан ХАМТ (Хойд Америк дахь Монгол Тээвэрчдийн) холбоо, Чикагогийн Монголчуудын Бизнесийн зөвлөл хамтран “Аюулгүй байдал нэгт” нэгдсэн уулзалт хэлэлцүүлгийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Чуулга уулзалт 2024 оны тавдугаар сарын 17-18 ний хооронд хоёр өдөр үргэлжлэх бөгөөд эхний өдөр уулзалт, хэлэлцүүлгээр өрнөж хоёр дахь өдөр Уран жолоодлогын аварга шалгаруулах уралдаант тэмцээнийг жолооч нарынхаа дунд өрнүүлж шагналт байруудыг тодруулна.

Мөн энэ салбартаа он удаан жил, уйгагүй хөдөлмөрлөн зүтгэж 1 сая майл замыг туулсан жолооч нартаа Саятан Жолооч шагнал гардуулах ёслол болно.

Энэ жил цар хүрээг нэмж ганц Иллинойс мужаар зогсохгүй нийт Америкийн нэгдсэн улсад тээврийн үйл ажиллагаа явуулдаг Монгол компани, аж ахуй нэгж, тээврийн салбарын микро нэгж болж бие биедээ түшиглэж хамтран ажилладаг бизнесүүдийг татан оролцуулах зорилготой.

Чуулга уулзалтын хүрээнд тээврийн бизнесийн санхүүгийн эрсдэл, зохицуулалт ( Жолооч болон Компани) Тээврийн хэрэгслийн даатгал, Жолоочийн хариуцлагын даатгал Жолоочийн эрүүл мэнд , эрүүл мэндийн даатгал Бизнес орчин Хуул, эрх зүйн шинэчлэлүүд зэрэг сэдвүүдээр сургалт яриаг салбар салбартаа тэргүүлэгч экспертүүд хүргэнэ.

Угаартаж амиа алдсан 10 хүн байсан айлын яндангийн хаалт хаалттай, угаарын мэдрэгчгүй байжээ
Угаартаж амиа алдсан 10 хүн байсан айлын яндангийн хаалт хаалттай, угаарын мэдрэгчгүй байжээ
 
Улаанбаатар хотын ундны усны нөөцийг нэмэгдүүлэхээр “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ
Улаанбаатар хотын ундны усны нөөцийг нэмэгдүүлэхээр “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.