БНСУ-ын “Kакао” банк “M banк”-ийн 15%-ыг авлаа
 

БНСУ-ын “Kакао” банк “M banк”-ийн 15%-ыг авлаа

БНСУ-ын дижитал банк “Kakao Bank” Монголын “M Bank”-ийн 15 хувийн хувьцааг худалдан авч, тус банкны хоёр дахь том хувьцаа эзэмшигч боллоо. Энэхүү хөрөнгө оруулалт нь “Kakao Bank” Төв Азийн зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлэх стратегийн нэг хэсэг юм.

The Korea Herald сонины мэдээлснээр хөрөнгө оруулалтын гэрээнд өчигдөр Сөүл хотын “Gravity Josun Seoul Pangyo” зочид буудалд гарын үсэг зуржээ. Гарын үсэг зурах ёслолд “Kakao Bank”-ийн гүйцэтгэх захирал Юн Хо Ён болон MCS группийн ТУЗ-ийн дарга Ж.Оджаргал нар оролцсон байна.

“MCS” группийн санхүүгийн салбар компани болох “M Bank” нь 2022 онд байгуулагдсан бөгөөд одоогоор 700 мянга орчим харилцагчтай. Энэ нь Монгол Улсын нийт хүн амын ойролцоогоор 20 хувьтай тэнцэж байна. Энэхүү хэлцлийн санхүүгийн нийт дүн болон “M Bank”-ийн зах зээлийн үнэлгээг одоогоор нийтэд мэдээлээгүй байна.

Эх сурвалж: The Korea Herald

Н.Номтойбаяр: Х.Баттулгаас болж би 1 жил хилс хэргээр ял эдэлсэн
Н.Номтойбаяр: Х.Баттулгаас болж би 1 жил хилс хэргээр ял эдэлсэн
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.