Угаартаж амиа алдсан 10 хүн байсан айлын яндангийн хаалт хаалттай, угаарын мэдрэгчгүй байжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Угаартаж амиа алдсан 10 хүн байсан айлын яндангийн хаалт хаалттай, угаарын мэдрэгчгүй байжээ

/2024.03.25/: Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт 2024 оны гуравдугаар сарын 23-ны 03:17 цагт тус дүүргийн зургаадугаар хорооны нутагт дэвсгэрт нэгэн айлд “олон хүн угаартсан байдалтай нас барсан байна” гэх харамсалтай дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Урьдчилсан байдлаар найз нөхдийн холбоотой 29-55 насны 10 иргэн нэг дор угаартсан шинжтэй нас барсан, яндангийн хаалт бүрэн хаасан, утаа мэдрэгчгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд ард иргэдэд угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, утаа мэдрэгч суурилуулж, түүний хэвийн үйл ажиллагааг тогтмол шалгах, зуух, яндангийн бүрэн бүтэн байдлаа сайтар шалгаж, хаалтыг бүрэн хаахгүй байх, орой унтахдаа галлагаа хийсэн тохиолдолд зуухны хэсгээр утаа алдаж буй эсэхийг шалгаж байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна.

Хөлийн голын орчимд суваг, шуудуу татаж, урсцыг нэмэгдүүллээ
Хөлийн голын орчимд суваг, шуудуу татаж, урсцыг нэмэгдүүллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.