Хүүхэд залуучуудын театрын барилгын ажил бүрэн дуусаж ашиглалтад ороход бэлэн боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхэд залуучуудын театрын барилгын ажил бүрэн дуусаж ашиглалтад ороход бэлэн боллоо

/2024.03.25/ Хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох, хүүхэд, залуучууд дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцах, үндэсний урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны бусад урсгал чиглэлийг танин, мэдүүлэх, соёлын үйлчилгээг иргэдэд ойр, хүртээмжтэй болгох зорилгоор бүтээн байгуулалтын ажил явагдаж байна.

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд “Хүүхэд залуучуудын театр”-ын барилгын барилга угсралт, дотор засал, тохижилт, гадна, дотор цахилгаан хангамжийн ажил, холбоо дохиоллын ажил бүрэн дуусаж ашиглалтад ороход бэлэн боллоо.

Тус барилга нь зоорьтой 4 давхар 850 суудалтай: Зоорийн давхарт: Өлгүүрийн вестибюль, хувцас солих өрөө, ариун цэврийн өрөөнүүд, бялдаржуулах танхим, хөгжмийн бэлтгэлийн өрөө, оёдлын хэсэг, хөгжимчдийн өрөө, театрын архив, болон бусад өрөө тасалгаа, агуулах,

1 давхарт: Үзэгчдийн танхим, гол орц, удирдлагын өрөө, сургалтын танхим, оффис, зочдын өрөө, кассын вестибюль, жижиг хэрэглэх хадгалах өрөө, ажилчдын өрөө, ариун цэврийн өрөөнүүд болон бусад өрөө тасалгаа,

2 давхарт: Бүжгийн заал, фойе, дугуйлан, сургалтын өрөөнүүд, хооллох хэсэг, гал тогоо, хөргүүрийн агуулах, хуурай хүнсний агуулах, ажилчдын өрөө, гэрэл техникийн өрөө, угаалга, серверийн өрөө болон бусад өрөө тасалгаа,

3 давхарт: Лодж, фойе, сургалтын танхим, тоглолтын танхим, жүжигчдийн өрөө, номын фонд, уншлагын танхим, зургийн өрөө, найруулагчдын өрөө, галерей, ариун цэврийн өрөөнүүд болон бусад өрөө тасалгаануудаас тус тус бүрдсэн зохион байгуулалттай.

Тус театр ашиглалтад орсноор иргэд хүүхэд залуучуудад соёлын үйлчилгээ ойртож тав тухтай, орчин үеийн хүүхэд залуучуудын театрын чиг хандлагатай байгууламжид соёлын үйлчилгээ авах боломжтой болно.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлын зураг төслийг “Балданс ХХК,” ХХК, Ерөнхий гүйцэтгэлийг "Аглут" ХХК нар тус тус хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Маргаашнаас шороон шуурга шуурна
Маргаашнаас шороон шуурга шуурна
 
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.