Б.Дэлгэрсайханыг чөлөөлөхгүй бол Засаг тань ганхах вий, Ерөнхий сайдаа
 

Б.Дэлгэрсайханыг чөлөөлөхгүй бол Засаг тань ганхах вий, Ерөнхий сайдаа

Ерөнхий сайд Н.Учралын кабинетэд ажиллаж буй Зам Тээврийн сайд Б.Дэлгэрсайхантай холбоотой гадаадын хөрөнгө оруулагчдыг залилан, мэхэлсэн гэх асуудал өндрөө аваад байна. Сэтгүүлч С.Будрагчаагийн бэлтгэн хүргэж буй цуврал нэвтрүүлэгт БНХАУ-ын хөрөнгө оруулагч Ли Сяомин болон Зам Тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарын бизнесийн харилцааны явцад үүссэн зөрчил маргаан баримт, сэлт ихтэй, хууль хяналтын байгууллагаар эцэслэн шийдвэрлүүлэх шаардлагатай асуудлуудаар дүүрэн байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Дорнын Эдийн засгийн чуулганы үеэр “Монгол, Хятад хоёр орны найрсаг харилцаа, цаашдын эдийн засаг, нийгмийн харилцаанд чухлаар тавигдах асуудлуудыг эрэмблэн онцлох үедээ БНХАУ-ын хөрөнгө оруулагч компаниудын хууль ёсны эрх ашгийг онцгой анхаарахыг” манай талаас хүссэн. Энэ нь шууд утгаараа 2007 оноос Болд Төмөр Ерөө гол төмрийн хүдрийн уурхайд төмөр зам, уурхайн тоног төхөөрөмж, ажиллах хүчнийг цогцоор нь шийдвэрлэсэн хөрөнгө оруулагч Ли Сяомины 1 тэрбум 800 сая ам.долларын асуудлыг хөндсөн хэрэг байв.

Энэ асуудалтай холбогдуулан БНХАУ-ын талаас манай улсын уул уурхайн баяжмалын тээвэр, экспортод эс үйлдэхүйгээр удаашрал үүсгэсэн гэх асуудал ч яригдсан юм. Сэтгүүлч С.Будрагчаагийн баримтад тулгуурласан хоёр цуврал нэвтрүүлэгт Зам Тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Ардын дээд шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн нь ч баримтаар гарч ирээд байна.

БНХАУ-ын хөрөнгө оруулагч Ли Сяомины охин уг асуудалтай холбоотойгоор "Уурхайгаас Дулаанхаан хүртэл авто замаар тээвэр хийхэд өртөг өндөр, ихэнхдээ алдагдалтай байсан. Бүр цаашлаад, зарим тохиолдолд огт ашиггүй ч байв. Тиймээс хоёр тал төмөр зам хамтран барих тал дээр зөвшилцөж, нийт дэлгэмэл урт 129 км, үндсэн шугам 89 км бүхий төмөр зам, Дулаанхаан дахь төмөр замын төгсгөлд галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах зангилаа өртөө, ерөө голын төмөр замын төв өртөө болон төмөр замын засварын нэг үйлдвэрийг байгуулсан гэх зэрэг томоохон хөрөнгө оруулалтыг манай тал шийдвэрлэсэн” гэж ярихдаа уг хөрөнгө оруулалттай холбоотой санхүүжилтын гүйлгээ хийгдсэн баримтуудыг хамтад нь үзүүлсэн юм.

Цаашид Засгийн газар гадны хөрөнгө оруулагчдыг залилан мэхэлж, хуурсан асуудалд дорвитой тодорхой шийдэл үзүүлэхгүй бол улс орны нэр хүндэд ноцтой хүндрэл учруулах вий. Мөн худалдаа, эдийн засаг, экспортын хамгийн том хамтрагч хөрш орныхоо хөрөнгө оруулагчдын итгэлийн алдсан эсэх асуудалд нэр холбогдсон сайдаа нэн яаралтай чөлөөлөхгүй бол Засгийн Газрын нэр хүндэд ч нөлөөлж болзошгүй байна.

Булганы Засаг даргыг 2 дахь удаагаа огцрууллаа
Булганы Засаг даргыг 2 дахь удаагаа огцрууллаа
 
Өвөрхангайн шинэ Засаг дарга 32.000 ам.долларын зээлээ төлөөгүй байна
Өвөрхангайн шинэ Засаг дарга 32.000 ам.долларын зээлээ төлөөгүй байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.