
Монгол Улсын 2027 оны улсын төсөв эцэслэн батлагдлаа. Энэ удаагийн төсөв 41.5 их наядаар батлагдаад байгаа бөгөөд төсвийг "үрэлгэн" болсон талаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүн шүүмжилжээ.
Энэ талаар тэрээр "Чуулган дээр үг авч чадсангүй.
Өнөөдөр Улсын төсөв 41,5 их наядаар батлагдав. Энэ жил шинээр энд тэнд соёлын төв барьж яахнав ээ, ядаж тог цахилгаанаа тасалдалгүй болго л доо гэхэд амьдрал мэдэхгүй гэж дайрсаар байгаад:
- Соёлын яам нь 319 тэрбум,
- Эрчим хүчний яам нь 261тэрбум
Ач холбогдол, эрэмбэ байхгүй. Хятадаас нүүрс худалдаж авч өвөлжих гэж байгаа улс ийм үрэлгэн байж болох уу? Эрчим хүчний салбарын засвараа хийж чадахгүй байж, урдаас элдэв том мега төслүүд хийнэ гэж ам таглана.
Харин Засгийн газар 3 их наяд иргэддээ тараагаад, 41 их наяд дотроо гишүүдийн тойргийн төслүүдийг оруулж, хэл амгүй батлуулж авах бодлого нь сайн хэрэгжлээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн ирэх оны 3-4 сард энэ мөнгөө тараах болов уу гэж бодож байна. Ингээд чөтгөрийн тойрог үргэлжилнэ. Төгрөг цаас болно, иргэд улам ядуурна, чадалтай залуус нь улсаасаа дайжна, сонгууль харин сайхан болоод дуусна. Хэлэх муу үг олдохгүй юм…" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.