ТАНИЛЦ | Ирэх оноос хэрэгжиж эхлэх татварын багц хууль
 

ТАНИЛЦ | Ирэх оноос хэрэгжиж эхлэх татварын багц хууль

УИХ-ын хаврын ээлжит чуулганаар Татварын багц хуулийн төслийг эцэслэн баталсан. Татварын багц хуулийн нэмэлт, өөрчлөлт 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлнэ. Уг хуулийн гол өөрчлөлтүүдээс танилцуулбал:

Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ):

  • Сард 792 мянган төгрөг хүртэлх цалин, хөдөлмөрийн хөлсөөс авах татварыг 0% буюу татваргүй болгов (2027.01.01-ний өдрөөс хэрэгжинэ).
  • 792 мянгаас 2 сая төгрөг хүртэлх цалингаас 1% татвар авах шатлал 2028.01.01-ний өдрөөс хэрэгжинэ
  • Иргэн анхны орон сууцаа борлуулсан тохиолдолд татвараас чөлөөлнө.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ):

  • Жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэл орлоготой зарим ААН-ийн татварын босгыг 1.0% болгож бууруулсан.Уул уурхайн бус компаниудын шатлалд 15%-ийн нэмэлт шатлал орсон.

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ):

  • НӨАТ төлөгч болох жилийн борлуулалтын босгыг 50 сая төгрөгөөс 400 сая төгрөг болгон өсгөв.
  • Татварын тайлан гарсны дараа татвараа шууд бус, хоёр сарын дараа төлөх боломжтой болсон.

Татварын ерөнхий зохицуулалт:

  • Татвар төлөгчийн дансыг шууд битүүмжлэхгүй байх, өр үүссэн тохиолдолд ирээдүйд орж ирэх орлогын 70 хувийг татварт авч, 30 хувийг үлдээх зохицуулалт тусгагджээ.
  • Тайлан залруулах хугацаа 2 жил болсон

О.Цогтгэрэлийг унагах МАН-ын ажиллагаа эхэлжээ
О.Цогтгэрэлийг унагах МАН-ын ажиллагаа эхэлжээ
 
Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.