Маргаашнаас шороон шуурга шуурна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргаашнаас шороон шуурга шуурна

/2024.03.25/: Маргааш буюу гуравдугаар сарын 26-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно.

Харин 27-нд нутгийн зүүн хагаст, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно.

Салхи 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -22-27 градус, өдөртөө -5-10 градус, уулархаг нутгуудаар шөнөдөө -13-18 градус, өдөртөө 0-5 градус байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Гэр шатаж, 27 настай эмэгтэй амиа алджээ
Гэр шатаж, 27 настай эмэгтэй амиа алджээ
 
Хуульзүй дотоод хэргийн сайдаар Баттөмөрийн Энхбаярыг томиллоо
Хуульзүй дотоод хэргийн сайдаар Баттөмөрийн Энхбаярыг томиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.